|
|
||
Өвөр Монголын Ордос хотын нутаг дах эртний хүний буурьнаас 4200 гаруй гараар хийсэн чулуун зэвсгүүд олдсон байна. Уг буурь нь одоогоос 40-70 мянган жилийн өмнөх хуучин чулуун зэвсгийн дунд, эцсийн үеийнх ажээ.
Археологийн багийн мэргэжилтнүүд эндээс олдсон чулуун зэвсгүүдийг шинжилсний дүнд чулууны цөм хэсэг, чулууны ялтас, багаж хэрэгсэл зэрэг гурван төрөл байгаагийн дотор багаж хэрэгсэл нь хөрөө шиг иртэй болон хотгор сав зэргээр төлөөлнө.
Мэргэжилтнүүдийн эхний удаагийн нотолсноор, одоогийн Улаанмөрөн голын сав газар нь дээр үед нуур байсан ба эргэн тойронд нь ногоон бүрд байжээ. Улаанмөрний хоёр эргээр хуучин чулуун зэвсгийн буурь олон байгаа нь энд эртний хүмүүс амьдран сууж, өсөж үржин, ан агнаж, чулуун зэвсэг үйлдэж байсан болон Улаанмөрний хавийн эртний хүмүүс нь маш олуулаа, их цар хүрээнд үйл ажиллагаа хийж байсан аймаг бүлэг байсныг харуулж байгаа юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |