|
|
||
Синьхуа хорооны мэдээ, Саяхан ТӨЗР-ны эрүүлийг хамгаалах газраас мэдээлэхдээ, Төвдийн ХАА-н бүс дэх эмчилгээний тогтолцоог эрүүлээр хөгжүүлж, малчин тариачдын эмчилгээний нөхөн олговрын хэмжээг эрс нэмэгдүүлснээр үндсэн эмчилгээний чадварын баталгаа нь тасралтгүй өсөн нэмэгдэж байна гэжээ.
Засгийн газраас малчин тариачдад олгосон эмчилгээний нөхөн олговрын хэмжээ нь 2009 онд дунджаар хүн бүрт 140 юань байсан бол 2010 онд 180 юань, 2011 онд 260 юаньд хүрсэн байна. Малчин тариачдын эмчилгээний улсаас даах дээд хязгаар нь малчид тариачдын жилийн дундаж цэвэр орлогоос 6 дахин их буюу 50 мянган юанаас багагүй юм. Тухайлбал эмчилгээний зардлын 82%-ыг улсаас даах юм байна.
Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн турш, Төвдөд төвд,хятад, европ эмнэлгийг хослуулсан эрүүлийг хамгаалах байгууллагын сүлжээг бий болгож, хөдөө тосгонд хамтарсан эмчилгээний байгууллага, Төвд районы бүх хот суурин эрүүлийг хамгаалах газартай болж, Төвд хүний дундаж наслалт чөлөөлөгдөхөөс өмнө 35 байсан бол одоо 67 хүрсэн байна. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |