|
|
||
Сэтгүүлчид Анипа ээжтэй хамт байгаа нь
Хятадын ОУР-ын Шиньжянд сурвалжлагар явж буй 6 сэтгүүлч 10-р сарын 12-ны өдөр Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы Алтай районы Чинхө сяний нэгэн айлд зочилцгоов. Өрхийн эзнийг Анипа гэдэг. Тэрээр 1956 онд 17 настайдаа Монголын Ховд аймгаас аав ээжээ дагаж, Шиньжяньд ирж суурьшжээ.
Анипа Шиньжяны шилдэг 10 ээж, Бүх Хятадын хүний төлөөх 10 шилдэг од, Хятадын 10 цуут хүн, Бүх Хятадын үндэсний эв нэгдлийн үлгэр жишээч хүн зэрэг цол гуншингуудыг тус тус хүртэж байжээ.
Насан сүүдэр 72 зооглож байгаа өндөр настан Анипа, уйгар үндэстэн, Шиньжян Уйгарын Өөртөө Засах Районы Чинхө сяний Чинхө тосгоны иргэн. 1963 оноос эхлэн өөрийн 9 хүүхдээс гадна казах, хотон, хятад зэрэг үндэстний 10 хүүхдийг үрчлэн авсан бөгөөд нийт нийт 4 үндэстний 19 хүүхдийн ээж болсон юм. Тэрээр олон нийтийн ажил үйлсэд идэвхтэй оролцож, маш олон хүмүүст эд материал болон сэтгэл санааны туслалцаа үзүүлж байжээ.
Сэтгүүлчид Анипа ээжтэй хамт байгаа нь
Гэр бүлийнхээ 20 хүний хоол ундыг бэлдэхийн тулд Анипа 1.2 метрийн диаметртэй том тогоо авсан байна. Тэрээр нэг тогоо хоол хийхэд хүн бүрт нэг бүтэн аяга хоол ч хийж хүрэлгүй дуусдаг байлаа.
Нэг удаагийн хоол ундыг нь бэлтгэхэд Анипа бараг босож зогсож чадахгүй болтлоо ядардаг байна. Одоо тэдний нутгийнхан хурим найр хийх бүрт Анипагийн тогоог зээлж аван хоол хийх эсвэл мах чанадаг байна. Хүмүүс ч энэ тогоог "Эв нэгдлийн тогоо" гэж нэрлэн, энэ тогооноос хоол идвэл Анипагийнх шиг эв нэгдэлтэй, аз жаргалтай амьдарна гэж үзэцгээдэг байна.
Сэтгүүлчид Анипа ээжтэй хамт байгаа нь
Анипа "Хятадын үндэсний дүр төрх"-ийн нэгэн гишүүний хувиар Америкийн Нью-Йорк дахь Манхеттаны өргөн талбайн телевизийн дэлгэцээр гарч байсан юм. \Сайн-Өлзий бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |