• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Күнзийн дээд сургууль Хятадын соёлын гүүр болох нь

CRI       (GMT+08:00) 2011-10-14 17:36:57

      Күнзийн дээд сургуулийг Күнзийн сургалтын танхим ч гэдэг. Тэр нь жинхэнэ их сургууль биш харин хятад хэл, Хятадын соёлыг уламжлан түгээх боловсрол, соёлын солилцооны байгууллага болох бөгөөд ашгийн бус олон нийтийн байгууллага юм.

      Күнзийн дээд сургуулийн хамгийн гол ажил бол дэлхийн олон газрын хятад хэл сурч байгаа хүмүүст дүрэмчлэгдсэн, нэр хүнд бүхий орчин цагийн хятад хэлний сурах бичиг , материалыг хангаж, хятад хэлний сургалт явуулж, нийгмийн олон салбарын хүмүүст ялангуяа хятад хэлний багш нарт хятад хэлний заах сургалтын үйлчилгээ явуулан, дахин боловсрол хүртэх маягийн мэргэжлийн цол авдаггүй, хэрэглээний хятад хэлний хичээлийг явуулдаг байна. Түүний үйлчилгээний гол хүрээнд их дээд , дунд бага сургуулийн сурагчид болон хятадын асуудал судалдаг эрдэмтэд байгууллага нэгжүүд орно.

       2004 оны 11-р сард дэлхийн хамгийн анхны Күнзийн дээд сургууль БНСУ-д байгуулагдсанаас хойш 2011 оны 10-р сарын байдлаар дэлхийд нийтдээ 322 Күнзийн дээд сургууль, 369 Күнзийн танхим, нийт 691 сургуультай болж, тэдгээр нь 96 улс орон бүс нутагт түгэн тархаж байна. Күнзийн дээд сургууль нь хятад хэлний сургалт, Хятадын соёлыг уламжлан түгээх дэлхийн брэнд болон тавцан нь болсон байна.

       Хятад хэлний соёлыг дэлгэрүүлэхийн тулд Хятадын Засгийн газар 1987 онд гадаадад зориулсан Хятад хэлний сургалтыг удирдах группийг байгуулжээ. Товчоор Ханьбан гэдэг. Күнзийн дээд сургуулийг Ханьбан зохион байгуулж байна. Тэд Күнзийн энхийн үзэл, эвтэй ч өөр өөр байх гэдэг ухагдахууныг залгамжилж, Хятадын соёл болон дэлхийн соёлын солилцоо уялдаа холбоог ахиулж, өнө мөнхийн энх тайван, хамтдаа цэцэглэн хөгжсөн эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг байгуулахаар зорилгоо болгож ажиллаж байна. Нийгмийн олон салбарын хүмүүст, ялангуяа хятад хэлний багш нарт хятад хэлний заан сургалтын үйлчилгээ үзүүлж, дахин боловсрол хүртэх мэргэжлийн цол авдаггүй бөгөөд хэрэглээний хятад хэлний хичээлийг заадаг байна. Гадаадын их дээд сургууль, дунд бага сургуулийн сурагчдад хятад хэлний сургалт явуулж, мэргэжлийн хятад хэл болон нийтийн хятад хэлний хичээлийг нээсэн байна. Хятадын асуудал судлаач эрдэмтэн, байгууллага нэгжүүдэд мөн үйлчилгээ үзүүлдэг байна.

        Хятадын удирдагч нар Күнзийн дээд сургуулийн бүтээн байгуулалтыг машид чухалчилж, олон Күнзийн дээд сургуулийн илэрхийлэл олгох ёслолд гар бие оролцоцгоосон байна. 2009 онд Хятад улсын орлогч дарга Ши Жинпин Күнзийн 3 дээд сургуулийн илэрхийлэл олгох ёслолд оролцжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе