• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжян нутгаар аялсан тэмдэглэл: Тэнгэр уулын Тэнгэрийн нуур \Богд нуур\

CRI       (GMT+08:00) 2011-10-17 09:57:24

      Хятадын ОУР-ын Шиньжянд сурвалжлагаар явж буй 6 сэтгүүлч 10-р сарын 14-ны өдөр Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы Алтай хотоос нисэх онгоцоор нэг цаг аялаад Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмч хотын нисэх онгоцны буудалд ирсэн бөгөөд онгоцноос буумагц машинаар Тэнгэр уулын Тэнгэрийн нуур луу аялсан юм.

       Тэнгэр уул бол Шиньжяны бэлэг тэмдэг. Шиньжяны төв нутгаар хөндлөн сунаж, баруун үзүүр нь Казахстаны хилд ордог юм. 2500 км үргэлжилсэн, 250-300 км өргөнтэй энэ уул нурууд далайн төвшнөөс дунджаар 5000 м өргөгджээ. Тэнгэр уул нь Шиньжяны нутаг дэвсгэрийг өмнөд Шиньжян, хойд Шиньжян гэж хоёр ангилж өгдөг байна. Тэнгэр уулаас өмнүүр байрладаг нутагт цаст оргил олон байдаг. Үүний дотор Богдын Оргил хэмээх мөнх цаст оргил нь маш алдартай бөгөөд далайн төвшнөөс 5445 метр өндөрт өргөгдсөн байдаг.

        Богдын Оргилын бүслүүрт үзэсгэлэнт сайхан нэгэн нуур байдаг. Энэ нуурыг Тэнгэрийн нуур гэдэг. Тэнгэрийг тольдсон Тэнгэрийн нуур нь далайн төвшнөөс 1928 метр өндөрт байх бөгөөд, урт нь 3400 метр, хамгийн өргөн нь 1500 метр, гүн нь 90 орчим метр, талбайн хэмжээ 4.9 хавтгай дөрвөлжин километр. Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмч хотоос зүүн хойш 100 километрийн зайд оршдог байна. Анх "Тэнгэрийн нуур" гэх нэр нь 1783 онд түүхийн ном бичигт тэмдэглэгдэж үлдсэн байжээ. Ойр орчмын уулын цаст оргилын цас мөс хайлж энэ нуурыг бүтээсэн болохоор ус нь тунгалаг, харахад толь шиг байдаг. Хөх тэнгэр, хөвөн үүл, цаст оргил нь нуурын усанд байгалийн зураг мэт харагдах аж. Богдын Оргил бол Шиньжяны аялал жуулчлалын нэрт газар билээ .\Сайн-Өлзий бэлтгэв\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе