|
|
||
Хятад улсаас Мальдив улсад суух шинэ элчин сайд Юй Хүн-яо 19-ний өдөр Мальдив улсын ерөнхийлөгч Мохамед Нашидад итгэмжлэх жуух бичгээ гардуулжээ.
Ерөнхийлөгч Мохамед Нашид хэлэхдээ, Хятад улс Мальдивд суух бүрэн эрхт элчин сайд томилж, элчин сайдын яам байгуулсан нь Хятадын засгийн газар Мальдив Хятадын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж буйг бүрэн харууллаа. Энэ нь хоёр орны найрсаг харилцааг дорвитой урагшлуулна гэдэгт найдаж байна. Мальдивын засгийн газар болон ард түмэн халуунаар хүлээн авч байна. Мальдивын засгийн газар нэг Хятад улсын бодлогыг цаашид хэрэгжүүлж, Хятадын талтай олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Мальдив Хятадын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |