|
|
||
10-р сарын 22-ны өдөр Ши Аний дэлхийн цэцэрлэгийн яармаг өндөрлөх гэж байгаа хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй хэвээрээ байна. Хамгийн хөл ихтэй нь тус яармагийн Чан Ань цамхаг, Байгалийн ордон, бүтээмжийн ордон зэрэг байлаа.
Эх сурвалжаас үзвэл, 4-р сарын 28-ны өдөр дэлхийн цэцэрлэгийн яармаг нээгдсэнээс хойш 10-р сарын 17-ны байдлаар, дэлхийн цэцэрлэгт хүрээлэнг сонирхсон хүний тоо давхардсан тоогоор 15 саяд хүрч, түүхийн дээд тэмдэглэлийг бүтээлээ. Үзэгчдийн оргил үед тус яармагийн зохион байгуулах тал хөтөч, сайн дурын хүмүүс нэмэн ажиллуулж, жуулчдад түргэн төсөр үйлчилгээ үзүүлж, замын цагдаа нар яармагийн ойр хавийн замын урсгалыг цаг даруйд нь чөлөөлж байлаа.
2011 оны дэлхийн цэцэрлэгийн яармаг хүн байгаль Чан Ань хот, бүтээмжийн байгаль-хот байгаль найрсгаар зэрэгцэн оршихоор гол сэдэв болгож, ургамлаар гол болгосон байгалийн өнгө үзэмж, дэлхийжсэн цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмж бүрдүүлж, хүн төрөлхтөн ба байгаль , хот ба байгалийн шүтэлцэн оршдог ойлголтыг харуулсан, өнөөг хүртэл Хятадын баруун хойд нутагт болж буй хамгийн өндөр зэрэглэлийн, их цар хэмжээтэй олон улсын ажиллагаа болжээ. Ши Аний дэлхийн цэцэрлэгийн яармаг нийт 109 задгай талбайн цэцэрлэгийн үзэсгэлэн ажиллуулсан юм. Үүнд 32 улс орон болон олон улсын 3 байгууллагын үзэсгэлэн багтаж байна. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |