• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын хэвлэл мэдээллийн 2 дахь яриа уулзалт 20-ны өдөр Хөх Хотод боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-10-21 14:43:31

    Манай сурвалжлагч Гэрэлтийн мэдээлснээр, Хятад Монголын хэвлэл мэдээллийн 2 дахь яриа уулзалт 20-ны өдөр Хөх Хотод боллоо. Тус уулзалт "хамтын ажиллагаа хэтийн төлөв" гэсэн уриан дор болж байна. Уулзалтыг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, ӨМӨЗР-ны хэвлэлийн алба, гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Монгол улсын сэтгүүлчдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Монгол улсаас Хөх Хотод сугаа Ерөнхий консул Энх-Амгалан, Монгол улсын сэтгүүлчийн холбооны тэргүүн, МОНЦАМЭ-гийн дарга Тугалхүүгийн Баасансүрэн нар яриа уулзалтад оролцлоо.

    Яриа уулзалт дээр Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн 10 төлөөлөгч өөр өөрийн бодит ажилтайгаа уялдуулан Хятад Монгол хоёр орны сонин хэвлэлийн хамтын ажиллагаа, солилцооны агуулга, зам суваг зэрэг сэдвээр илтгэл хийлээ. ӨМӨС болон Монгол улсын Улаанбаатар Таймс сонин, ӨМӨС-ны мэдээ мэдээллийн Солонго төв болон Монгол улсын вебсайт Монгол Ньюс MN, Сонин МN зэрэг тус тус хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

    2010 оны Хятад Монголын хэвлэл мэдээллийн анхдугаар яриа уулзалтаас хойш хоёр орны мэдээллийн хэрэгслүүдийн хэлхээ холбоо, солилцоо хамтын ажиллагааны цар хүрээ өргөсч, зиндаа өндөржиж, улам ажил хэрэгч болсоор ирлээ. Ялангуяа ӨМӨЗР болон Монгол улсын мэдээллийн хэрэгслийн солилцоо хамтын ажиллагаа нь хоёр орны албан болон иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа солилцоог ахиулахад өдрөөс өдөрт идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэх боллоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе