Сансрын уудамд холбох үүргийг анх гүйцэтгэх Хятадын "Шэньжөү-8" сансрын хөлөг, "Чан Жэн-2 F" пуужинг 26-ны өдөр Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвийн хөөргөх бүсэд тээвэрлэж хүргэсэн байна. Төлөвлөгөөнөөс үзвэл, "Шэньжөү-8 " сансрын хөлгийг 11-р сарын эхээр өдөр сонгож хөөргөх болно.
"Шэньжөү- 8" сансрын хөлөг нь нисэгчтэй, шинэчлэн өөрчлөгдсөн сансрын хөлөг бөгөөд холболтыг автомат, механикаар гүйцэтгэх чадавхтай юм. Сансарт хөөрсний дараа, "Тянь Гүн- 1" хэмээх тогтсон обьект бүхий сансрын нисэх төхөөрөмжтэй холбогдож, сансрын төхөөрөмжийн автомат холболтын технологийг шинэчлэн тогтоож, нэгдсэн цогцын ажлын хэв загварыг шалгах бөгөөд сансрын уудамд шинжлэх ухааны туршилтыг хийх юм. \О.Дарамбазар орчуулав\