• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ойн бүрхэцийн хэмжээ 20.36%-д хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-10-26 11:18:41
         Хятадын байгаль орчны яамны сайд Жөү Шэншянь 25-ны өдөр хэлэхдээ, өнгөрсөн таван жилд Хятад улс экологийг хамгаалах болон хөдөө тосгоны орчинг хамгаалах ажлаа улам эрчимжүүлж, Хятадын хэмжээнд 230 мянга хавтгай дөрвөлжин км хөрсний эвдрэлийг нийтэд нь засаж, 25 сая 290 мянган га-д мод тарьж, ойн нөмөргийн хэмжээ 20.36%-д хүрлээ гэжээ.

            Жөү Шэншянь мөн хэлэхдээ, Хятад улс төрөл бүрийн байгалийн дархан цаазтай газрыг 2588 байгуулсан нь Хятадын нутаг дэвсгэрийн 14.9%-ыг эзэлж байна. Тэнгисийн эрэг дагуу нутгийн далай тэнгисийн экологийг сэргээн сайжруулах төсөл хэрэгжүүллээ. Төвлөрсөн төсвөөс 4 тэрбум юань санхүүжуулж, хөдөө тосгоны экологийг хамгаалж, шагнан урамшуулах бодлого хэрэгжүүлж, 6600 гаруй тосгоны экологийг нийтэд нь засах болон бүтээн байгуулалтыг дэмжиж, орон нутгийг дайчлан 8 тэрбум юанийн хөрөнгө оруулж, хөдөөгийн 2 сая 400 мянган иргэдэд шууд ашиг хүртээсэн гэжээ.  /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе