![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Олон улсын Бумбын шашны чуулга уулзалт сүүлийн өдрүүдэд Хятадын Хунань мужийн Хэн Ян хотод явагдаж, Хятад, Япон, БНСУ, Америк, Австрали, Англи зэрэг 20 гаруй улс орон болон бүс нутгийн 500 гаруй эрдэмтэд "Шашныг хүндэтгэн ёс суртахууныг эрхэмлэн, эв найртай хамтран хөгжих" гэх чуулга уулзалтын гол сэдвийн дор өөр өөр өнцгөөс Бумбын шашны соёлыг тайлж, уг шашны оюун ухаан нь өнөөгийн дэлхий ертөнц болоод орчин үеийн амьдрал ахуйд олгох сэхээрэл ухаарлыг гүнзгий авч судлан ярилцсан байна.
Чуулга уулзалтын хугацаанд, Хятад улс анх удаагаа Бумбын шашны сэдвээр дорно, өрнийн дээд хэмжээний яриа уулзалтыг зохиожээ. БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга асан Шүй Жялү болон Дэлхийн шашин суртахуун болон байгаль орчны хамгаалалтын сангийн нарийн бичгийн дарга Мартин Палмер нар дорно дахин болон өрнөдийг тус тус төлөөлөн хүн болон байгаль ертөнцийн зохицон оршихуйн талаарх үзэл бодлоо солилцжээ.
Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг олширч, дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгаагийн хэрээр, хүмүүс хүн болон байгаль хоорондын зөрчилтэй талыг улам илүү таньж мэдрэн, хүн төрөлхтөн байгаль орчинтой заавал эвсэж, эх дэлхийгээ хайрлан, хүрээлэн байгаа орчноо хамгаалах нь хүмүүсийн нийтлэг ойлголт гэхээс илүүтэй нийтэч үзэл болсон байна. Японы Бумбын шашны сүмийн хамба ламын орлогч, хатагтай Маючи Хаяшима Бумбын шашны үзэл баримтлал болоод хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн талаарх судалгааны хуралд оролцсон байна. Тэрээр хэлэхдээ:
"Өнөөг хүртэл хүн төрөлхтөн өөрийн санаа хүслийнхээ дагуу байгаль дэлхийг ашиглаж, хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцгийг захирч эзэмших гэсэн санаа нь буруу гэдгийг олж мэдсэн. Хүн төрөлхтөн нь сансар огторгуй болон тэнгэр газрын хоорондох түмэн амьтны нэг бүрэлдэхүүний хувиар эх дэлхийтэйгээ зохицон оршиж, байгаль ертөнцийн жам ёсноос суралцан, Бумбын шашны байгаль хүн 2 нэгдэлтэй гэдэг үзлийг дахин шинээр судлан суралцах ёстой" гэжээ.
Хятадын Бумбын шашны нийгэмлэгийн орлогч дарга Дин Чанюүнь орчин цагийн хүмүүсийн сэтгэл санааны эрүүл ахуйд ихэд анхаарал хандуулдаг болж байна. Түүний үзэж байгаагаар, шашныг хүндэтгэн, ёс суртахууныг чухалчилсан хүмүүс, эсвэл цайлган цагаан сэтгэлтэй хүн, буян үйлдэж олныг баярлуулсан хүний аль аль нь орчин цагийн хүмүүсийн сэтгэл санааны эрүүл сайхныг гол зүйлээ байж, хүн төрөлхтний нийгмийн уламжлалт эрхэм ёс заншил болох болжээ гэжээ.
Бид Бумбын шашны уламжлалт эрхэм нандин соёлыг сурталчлан ухуулах үедээ, ёс суртахууны талаар илүү анхаарч, хүмүүсийн сэтгэл санааны эрүүл чийрэг байхыг чухалчлах хэрэгтэй. Түүнчлэн иргэдийн ёс суртахуун болон нийтэч үзлийг нэмэгдүүлэхийг анхаарч, эв нэгдэлтэй дэлхий, нийгмийг байгуулахад идэвхтэй хүчин зүтгэл гаргахыг бодолцох хэрэгтэй" гэжээ.
Сансар огторгуй нь эв нэгдэлтэй, улс гүрэн нь амар амгалан, хүн насаараа амар тайван, харамсах зүйлгүй амьдарч, сайн үйл үйлдэж буян хураах нь Бумбын шашны гол үзэл баримтлал байдаг. Тийм ч учраас Бумбын шашин нь өрнөдийн сэтгэл зүйч, эрдэмтэн Карл Жунг болон түүний шавь нарын сонирхлыг ихэд татаж, тэд цоо шинэ байр сууринаас Бумбын шашны үзэл баримтлалыг тайлбарлаж, хүмүүсийн улам их сэтгэж бодох сэхээрлийг төрүүлсэн байна. Соёл иргэншлийн хөгжил болон мэдээллийн салбарын хөгжлийг дагалдан, удаан жилийн үүх түүхтэй Бумбын шашин нь дэлхийн өнцөг булан бүрд тархаж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн байна. Үүнд, Индонез, Малайз, Сингапур зэрэг зүүн өмнөд Азийн бүс нутагт нэн их нөлөөг үзүүлж, одоогийн хүмүүст өөрийн амьдрал ахуйгаа Бумбын шашны үзэл баримтлалтай холбон сэтгэн бодох болж байна. Тийм ч учраас Хятадын уламжлалт соёлын үнэт зүйл болсон Бумбын шашны соёл нь хүн төрөлхтний хөгжил болон дэлхий нийтийн эв нэгдэлд маш том чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хэлж болно.\Хүчитбаатар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |