• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын нэрт хотуудын сүлжээ" -г Санья хотноо ажиллуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-10-28 17:02:02

          10-р сарын 28-ны үдээс өмнө, ХОУР, Санья хотын ардын засгийн газраас эрхлэн, Сань-я хотын Суртал ухуулгын хэлтэс, ХОУР-гийн онлайн сүлжээнээс зохион байгуулсан "Хятадын нэрт хотуудын сүлжээ"-г ажиллуулах ёслол болон жил тутмын хамтын ажиллагааны хурал Санья хотын Лү Хүйтөү төрийн зочид буудалд болов. Харбин, Ханжөү, Хуаншань, Жи-нань, Кашгар, Лижян, Лүө-ян, Сань-я, Сүжөү, Ши-ань зэрэг гэрээт 10 хотын холбогдох хариуцлагатнууд энэхүү сүлжээг ажиллуулах нээлтийн арга хэмжээнд оролцож, хотын брэндийг хилийн чанадад таницуулах арга замыг судлан хэлэлцсэн байна.

         Энэхүү үйл ажиллагааг Ардын сүлжээ, Синьхуа сүлжээ, Төв Телевизийн сүлжээ, Хятад улс сүлжээ, Хятадын өдрийн сонин сүлжээ зэрэг хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслийн сүлжээ, бизнес сүлжээнүүд болон орон нутгийн веб сайтууд хамтран танилцуулж, Хятадын Мэдээний Агентлаг, "Шянганы Вэньхүй бао" сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон хэлбэрээр мэдээлсэн байна.

        "Хятадын нэртэй хотуудын сүлжээ" нь Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Аялал Жуулчлалын Үндэсний Газрын дорвитой дэмжлэг дор, ХОУР болон "Хятадын нэрт хотуудын жагсаалт"-д сонгогдсон хотуудтай хамтран зохион байгуулсан хотуудын зохион байгуулсан гадаад танилцуулгын тавцан байгаа юм. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе