• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот ба Өвөр Монголын анагаах ухааны дээд сургууль эмнэлгийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-10-31 09:55:59

    ХОУР-ын мэдээ: Эрээн хот болон Өвөр Монголын Анагаах ухааны Дээд Сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол, Монгол Хятад эмнэлгийн байгуулагдсан нээлтийн ёслол 10-р сарын 29-ны өдөр ӨМӨЗР-ны Эрээн хотод болсон байна.

ӨМӨЗР-ны Эрүүл Мэндийн танхимын дарга Улаан

    Уг ёслолын арга хэмжээнд ӨМӨЗР-ны Эрүүл Мэндийн танхимын дарга Улаан, ӨМӨЗР-ны Анагаах ухааны дээд сургуулийн дэд захирал И Хэ, Эрээн хотын дэд дарга Сүнь Жюньчин түүнчлэн Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургуулийн доктор профессор Хишигжаргал, Цэнд Аюуш, Монгол улсын Эрүүл мэндийн харьяат Уламжлалт эм, эмийн ургамлын компанийн захирал Ж.Самданцоозол нар оролцсон бөгөөд Эрээн хотын засгийн газар ӨМӨЗР-ны Анагаах ухааны дээд сургуультай эмчилгээ, эрүүл мэндийн хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурж, Эрээн хотын Монгол Хятад эмнэлэг Өвөр Монголын Анагаах ухааны дээд сургуулийн Хятад Монгол анагаах ухааны сургуультай тус тус эмчилгээ эрүүл мэндийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын зурсан байна.

    Энэ ёслол нь мөн ч Эрээн хотын Монгол Хятад эмнэлгийн албан ёсоор ажиллаж эхэлснийг харуулж байгаа юм. \сурвалжлагч Анар Эрээн хотоос мэдээлэв\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе