• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэргээн босголтын дараах шинэ Бэй Чунь суурин

CRI       (GMT+08:00) 2011-10-31 10:07:31


Сэргэн байгуулсан шинэ хот

       2008 оны 5-р сарын 12-нд Сычуань мужийн Бэй Чуань суурин мянган жилд тохиолдоогүй онц их газар хөдлөлт болсон түүнчлэн 9-р сарын 24-ний Тан Жя Шан уулын үерийн улмаас уул нурж, 20 мянга гаруй хүн амь насаа алдаж, 142 мянган хүн гэр оронгүй болж, эдийн засгийн шууд гарз хохирол 60 гаруй тэрбум юаньд хүрчээ.


Сэргэн байгуулсан шинэ хот

       Гамшгийн дараа Бэй Чуань суурины сэргээн босголтын ажилд дэлхий даяараа анхаарлаа хандуулсан юм. ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл болон нийгмийн олон салбарынхны туслалцаа дэмжлэгтэйгээр, Бэй Чуань суурины нийт иргэд уйгагүй хүчин чармайж, гамшгийн дараах сэргээн босголт болон түргэн хөгжлийн гайхамшгийг бүтээсэн юм. Өнөөгийн байдлаар, 11 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн шинэ Бэй Чуань суурины 218 төслийг хугацаанд нь дуусгаж, хоёр жилийн хугацаанд үндсэн хүчин чадавх бүхий шинэ сууринг байгуулах зорилтыг амжилттай биелүүлжээ.


Сэргэн байгуулсан шинэ хот

       Бэй Чуань шинэ суурины хотын төлөвлөгөөг хийхдээ Хятадын үлгэр жишээ жижиг хот суурин болгон байгуулах зорилтын дагуу ажилласан юм. Нийтийн тоног төхөөрөмж, чухал чухал барилгуудыг 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй байх стандартын дагуу байгуулж, борооны усыг дахин ашиглах, LED-гийн гэрэлтүүлэг, дижитал цахилгаан сүлжээ зэрэг шинэ техник технологийг өргөнөөр ашиглахын зэрэгцээ, шинэ суурины ойжуулалт 46 хувьд хүрсэн юм.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе