• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн монголчуудын наадам

CRI       (GMT+08:00) 2011-11-01 17:52:28

     Төмөр туулай жилийн намрын адаг сарын шинийн гуравны Балжинням, Дашням давхацсан билигт сайн өдөр буюу энэ сарын 29 -нд Хятадын нийслэл Бээжин хотноо ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудын уламжлалт наадам Бээжингийн төвийн Их сургуулийн спортын цогцолборт боллоо.

     31 дэх удаагийн энэхүү наадамд Бээжингийн төрийн болон төрийн бус байгууллага, албан газруудад ажиллаж байгаа ажилтнууд, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж сурч байгаа эрдэмтэн багш нар оюутан сурагчид, урлаг уран сайхны чуулгад ажиллаж байгаа жүжигчид зэрэг нийгмийн олон салбарт ажиллаж сурч амьдарч байгаа монголчууд оролцлоо. Мэдээж монгол угсаатан ахмадууд хүүхэд залуусын төлөөлөл өргөнөөр оролцсоныг дурдах юун.
Наадмын өдөр монгол үндэсний бөхийн барилдаан, оюутнуудын монголын олон ястны дуу бүжиг, хүүхдийн монгол хэлээрээ уран тод зөв ярих уралдаан, сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг наадамчдын хүсэл сонирхолд нийцсэн олон арга хэмжээ болсон юм.

     Хэдийвээр хүүхдийн гийнгоо хангинаж, хөлгийн тоос боссон хөдөөгийн монгол наадмыг бодвол баахан ядмаг хэдий ч өөрийн үндэстний дээл хувцсаараа гоёсон наадамчид цөөн боловч ширэн зодгоо бүслэж ээтэн гутлаа эр хар сураар боосон монголын хүчит бөхчүүд, үндэснийхээ наадмыг үзэн баярлан догдолж яваа наадамчид их хотын нэгэн дүүргийг хахь ондоо заншил соёлоор хөглөж байлаа. Тангад монгол таван хэлийн хорин сая хүн буцалсан энэ их хотод цөөхөн хэдэн монголчууд гуч гаруй жил үндэсний баяр наадмаа тасралтгүй хийсээр ирсэн нь юутай бахархууштай. Монгол наадмын босоо цагаан хийморь өнөд бадран мандах болтугай.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе