|
|
||
ӨМӨЗР-ны Ордос хотын Хангин хошууны хөдөө аж ахуйн газрын 3-ны өдрийн мэдээнд тэмдэглэснээр, Хятадын олон их дээд сургууль болон холбогдох албан байгууллагын судлан бүтээсэн дагуулаар мал хариулах системийг саяхан Өвөр Монголд угсран ашиглалтад оруулжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, дагуулаар мал хариулах системийг малчин тариачны мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах болсон нь Хятадад анх удаагийнх юм. Өнөө Хангин хошууны зарим малчин өрх уг системийг ашиглан үхрээ хариулах болж, тэд гар утасны мессеж юм уу интернетээс хайх аргаар үхэр сүргээ хаана байгааг мэдэж болох болжээ. Уг систем мөн өвчин тахлаас сэргийлэх, бэлчээрээсээ холдсон талаар дохио өгөх зэрэг чадавхтай. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |