Олон улсын эдийн засгийн донсолгоотой нөхцөлд ШХАБ ажил хэрэгч хамтын ажиллагааг баттай ахиулна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2011-11-08 17:06:52
ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 10-р хурал 7-ны өдөр ОХУ-ын Санкт Петербург-т боллоо. Олон улсын эдийн засгийн донсолгоо зэрэг ээдрээтэй, өөрчлөлт ихтэй хүчин зүйлийн сорилттой тулгарч байгаа хэдий ч ШХАБ ажил хэрэгч хамтын ажиллагааг баттай ахиулна гэж хуралд оролцогч улсуудын удирдагчид нийтлэг үзэж байна. Хурлын хугацаанд Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао ШХАБ-ын ажил хэрэгч, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар 9 зүйлт саналыг дэвшүүлжээ.
Энэ удаагийн ерөнхий сайд нарын хурлыг Санкт Петербург хотын захын дүүргийн Константин ордонд хуралджээ. Мөн өдрийн цаг агаар бүрхэг, бороотой, хүйтэвтэр байсан хэдий ч ШХАБ-ын ерөнхий сайд нарын халуун хэлэлцүүлэгт нөлөөлөөгүй юм. Хурал өндөрлөсний дараа зочлогч орон ОХУ-ын ерөнхий сайд Путин хэвлэл мэдээллийн төвд ирж сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрээр хэлэхдээ: Өнөөдөр бид түншлэлийн шинжтэй, бүтээлч уур амьсгалд бүрэн агуулга бүхий хурал хийлээ. Хуралд оролцогч талууд олон талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн зэрэг байгууллагын хөгжлийг гүнзгийрүүлэх бодитой асуудлыг авч хэлэлцэж, терроризмтой тэмцэх, хууль бусаар мансууруулах бодис наймаалах зэрэг асуудлаар байр сууриа зохицуулжээ. ШХАБ одоогийн олон улсын харилцаанд салшгүй, нөлөө бүхий хүчин зүйл боллоо гэж хэлж болохоор байна гэж Путин тэмдэглэв.
Мөн өдөр хуралд оролцсон удирдагчид ерөнхий сайд нарын хурлын нэгдсэн албан мэдээнд гарын үсэг зуржээ. Хүч чадлаа төвлөрүүлэн, зам харилцаа, холбоо, шинжлэх ухаан техник, шинийг санаачлах, эрчим хүч хэмнэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын нэгдсэн төслүүдийг боловсруулан тогтоож, хэрэгжүүлэхийг улс орнуудын ерөнхий сайд нар онцоллоо гэж албан мэдээнд тэмдэглэв.
Хурлын өөр нэг баримт бичигт дэлхий ертөнц болон ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн байдалтай холбоотой хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг ихээр хөгжүүлж, эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Маш тулгам зорилт бол банк, санхүүгийн салбарын сөрөг нөлөөллийг хамгиийн бага хэмжээнд хүртэл багасгахаар чармайх явдал болно гэжээ. ШХАБ ажил хэрэгч хамтын ажиллагааг баттай ахиулах эрэлт хүсэлт болон авах гэж буй бодитой арга хэмжээг эдгээр агуулгад заажээ.
ШХАБ-ын чухал гишүүний хувьд Хятад улс тус байгууллагын доторх бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад хүчин чармайлт гаргаж байна. Мөн өдрийн хурал дээр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао тус байгууллагын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах талаар 9 зүйлт санал дэвшүүлжээ. Вэнь Жябао хэлэхдээ: 21-р зуун бол Европ Азийн бүс нутаг бүх талаар хөгжих зуун юм. Ээлжит дарга орны хувьд Хятад улс талуудтай хамт тус байгууллагын улс төр, эдийн засаг, банк санхүү, зам харилцаа, эрчим хүч, холбоо, хөдөө аж ахуй, гэгээрэл боловсрол, соёл, гамшгаас аврах салбарын 10 жилийн төлөвлөгөөг идэвхтэй боловсруулан тогтоож, хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл