|
|
||
Өмнөд Солонгосын засгийн газар Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаар дамжуулан Хойд Солонгост үзүүлэх тусламжаа дахин сэргээсэн бөгөөд олон улсын бусад байгууллагаар дамжуулж Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа алхам алхамаар сэргээх болно гэж Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамны албан тушаалтан 8-ны өдөр мэдэгдсэн байна.
Хойд Солонгост туслахаар 2009 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад нийлүүлсэн 13 сая 120 мянган ам.долларын төслийн үлдэгдэл 6 сая 940 мянган ам.долларын хэрэгжилтийн төлөвлөгөөг Засгийн газраас батлан зөвшөөрөв гэж Нэгтгэлийн яамны албан тушаалтан илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, "Энэ нь Хойд Солонгост хориг арга хэмжээ хэрэгжүүлсний үндсэн дээр хийж буй эерэг арга хэмжээ болно. Засгийн газраас Хойд Солонгост хориг арга хэмжээ авах байр сууриа өөрчлөхгүй бөгөөд НҮБ-ын бусад байгууллагаар дамжуулж Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн туслалцаагаа дахин сэргээнэ. Одоо тусламж үзүүлэх тодорхой цаг хугацаа, хэмжээ зэргийг холбогдох талуудтай зөвшилцөж байна " гэжээ./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |