| |
|
|||||||||
|
||

ТӨЗР-ы Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга, Төвдийн буддын шашны нийгэмлэгийн дарга, гэгээнтэн Түдэн Кежү 11-р сарын 1-ээс 6-ны өдрүүдэд Хятадын Төвдийн буддын шашны төлөөлөгчдийг тэргүүлэн БНСУ-д айлчиллаа. БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайд Жан Шиньсэнь уг төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.

Түдэн Кежү хэлэхдээ, энэ удаагийн айлчлалын үеэр БНСУ-ын бүх салбарын хүмүүс Төвдийн хөгжилд маш их анхаарал хандуулж байгааг мэдэрсэн бөгөөд энэ удаагийн солилцоогоор БНСУ-ын нэн олон иргэд Төвдийн хөгжлийн байдлыг ойлгуулж, Хятад болон БНСУ-ын ойлголцол солилцоог цаашид хөгжүүлэхэд хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэлээ.

Айлчлалын үеэр, төлөөлөгчид БНСУ-ын буддын шашны хамгийн том хийд болох Чоге Чон хийдтэй танилцан, Донгук их сургуулийн багш оюутнууд, мөн тус улс дахь хятад цагаач иргэд болон оюутан сурагчидтай уулзаж ярилцсан байна.\Хүчитбаатар орчуулав\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |