|
|
||
Гадаад Хэргийн Яамны вэб сайтаас мэдээлснээр, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районы дарга Нуер Байкели саяхан төлөөлөгчид дагуулан Энэтхэгт айлчилж, Шиньжян болон Энэтхэг хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятад Энэтхэгийн харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх асуудлаар Энэтхэгийн засгийн газрын салбар, үйлдвэр худалдааны салбарын хүмүүстэй санал бодлоо солилцсон байна. Нуер Байкели Энэтхэгийн дэд ерөнхийлөгч Мухаммад Хамид Ансари зэрэг удирдагчидтай уулзсан байна.
Мухаммад Хамид Ансари, Нуер Байкелийн Энэтхэг улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу, энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлж, Шиньжяны Өөртөө Засах Район нь өөрийн давуу талаа ашиглан Энэтхэг Хятадын харилцааг цаашид хөгжүүлэхэд үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэжээ.
Нуер Байкели хэлсэн үгэндээ, Энэтхэгийн аж ахуйн нэгжүүд Шиньжяньд хөрөнгө оруулахыг дэмжихийн зэрэгцээ, Энэтхэгийн олон салбартай харилцаагаа улам нягтруулан, хоёр орны бүх салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг цаашид ахиулахад Шиньжяны тал бэлэн байна гэж илэрхийлжээ./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |