• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Герман Оросын удирдагчид хамтран ажиллахаа онцолжээ

CRI       (GMT+08:00) 2011-11-09 11:02:02

           Германы ерөнхий сайд Ангела Меркел тус улсад айлчилж буй Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведевтай 8-ны өдөр Берлиний ерөнхий сайдын ордонд хэлэлцээ хийж, хоёр орон цаашид улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэж санал нэгтэй онцолсон байна. Ангела Меркел хурлын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр тал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа түүнчлэн олон улсын өрсөлдөөн сорилт, ялангуяа Европын өрийн хямрал, төв дорнодын асуудлаар санал бодлоо солилцов гэжээ.

           Хоёр талын хэлэлцээний үеэр, хоёр орны удирдагчид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг онцолж, энэ оны Орос Германы хоёр талын худалдааны нийт хэмжээ 70 тэрбум ам.долларт хүрэх шинэ амжилт тогтоож, энэ нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд маш тустай юм гэж Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев илэрхийлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе