| |
|
|||||||||
|
||
Хятадын Гаалийн ерөнхий газраас 10-ны өдөр гаргасан тоо баримтад, энэ жилийн 10-р сард, Хятадын худалдааны ашиг 17 тэрбум ам.долларт хүрч, 36.5%-иар буурсныг харуулжээ.
10-р сард, Хятадын импорт экспортын нийт хэмжээ нь 297 тэрбум 900 сая ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 21%-иар нэмэгджээ. Үүнд, экспортын хэмжээ нь 157 тэрбум 500 сая ам.доллар болжээ. Үүнээс гадна энэ жилийн эхний 10 сарын Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ нь 2 триллион 980 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 24%-иар нэмэгдсэн байна.\Н. Пүрэвжав орчуулав\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |