![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 11-ний үдээс өмнө Америкийн Хавайд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байгууллагын удирдагчдын албан ёсны бус 19-р хуралд оролцож байгаа Шянганы онцгой раойны засаг дарга Зэн Иньчуаньтай уулзсан байна.
Зэн Иньчуань дарга Хү Жиньтаод Шянганы сүүлийн үеийн байдал болон онцгой районы засгийн газрын өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахын төлөө, Шянганы эдийн засгийн хөгжлийг түлхэн ахиулах, хотын иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг талаар хийсэн ажлаа тайлагнасан байна.
Дарга Хү Жиньтао Зэн Иньчуань болон тэрчлэн Шянганы онцгой районы засгийн газрын ажлыг бүрэн гүйцэд үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Шянганы өнөөгийн байдал сайн байна, эдийн засаг түргэн хөгжиж, нийгэм нийт тогтвортой байна. Төв засгийн газраас Шянганы эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих байр суурь гуйвшгүй ба эрс шийдвэртэй юм гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |