• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Тянь Гүн -1 сансрын хөлөг Шэнь Жү-8 сансрын хөлөгтэй хоёрдох удаагаа амжилттай холбогдлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-15 15:57:53

    Бээжингийн цагаар 14-ны өдрийн 20 цагт Бээжингийн сансрын нислэгийг удирдах төвийн оновчтой удирдлага дор Хятадын Тянь Гүн -1 болон Шэн Жү -8 сансрын хөлөг хоёрдох удаагаа амжилттай холбогдлоо. Энэ удаагийн холболтоор холболдох үйл ажиллагааг хянах төхөөрөмж болон аппаратын чадвах болон чанарыг цаашид шалгаж, холбогдох тоо баримтын мэдээлэл авч, товолсон зорилгодоо хүрлээ.

    Дараа нь Бээжингийн сансрын нислэгийг удирдах төв, Тянь Гүн -1 болон Шэнь Жү -8 сансрын аппарат хоёрдох удаагаа бүрэн дүүрэн амжилттай холбогдлоо гэж мэдэгдлээ.

    Энэ удаагийн холболтын явц нь анхны холболттой үндсэндээ адил байна. Нисэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий инжинер Жөү Жяньпин танилцуулж хэлэхдээ, хоёр удаагийн холболтын гол ялгаа нь анхных нь дэлхийн бөмбөрцгийн сүүдэр талд явагдсан болохоор нарны хурц гэрлийн нөлөөнд өртсөнгүй, хоёрдох удаагийнх нь наран талд явагдаж, холболдох аппаратын нарны хурц гэрлийн нөлөөн дор хэрхэн ажилладагийг нь шалгах зорилготой гэлээ.

    Тэрээр бид наран талд гэрлийн шалгах төхөөрөмжийн зохицох чадварыг шалгаж, уг аппарат нарны хурц гэрлийн нөхцөлд үүргээ биелүүлж чадах эсэх, тухайн орчиндоо зохицож чадах эсэхийг шалгах зорилготой юм. Ийм шалгалт хийж байгаа нь адил бус тойрог замд бүр холбогдож чадах юм бол хойшид манай сансрын станц хүлээслэл багатай, нэн чөлөөтэй ажиллаж болох юм гэжээ.

    Тянь Гүн -1 сансрын хөлгийг 9-р сарын 29-ны өдөр хөөргөж, Шэнь Жү -8 сансрын хөлгийг 11-р сарын 1-ний үүрээр хөөргөсөн юм. Тойрог зам болон нислэгийн орон байрандаа олон тооны тохируулалт хийсний эцэст 11-р сарын 3-ны үүрийн 3 цаг 36 минутад Хятадын бие дааж судлан үйлдсэн Шэнь Жү -8 сансрын хөлөг болон Тянь Гүн -1 сансрын хөлөг амжилттай холболдсон юм. Энэ хоёр сансрын хөлөг ойртохоосоо холболдох хүртэл 8 минутын хугацаа зарцуулж холбогдоод уудам огторгуйн цээлд дүүлэн ниссэн юм.

    Улмаар Хятад улс Америк Оросын дараа дэлхийд сансарт холболт хийх мэргэжлийг бүрэн эзэмшсэн гуравдах орон боллоо.

    Нисэгчтэй сансрын хүлгийн төслийн ерөнхий инжинер Жөү Жяньпин танилцуулж хэлэхдээ, хоёрдох удаа холбогдож байгаагийн зорилго маань холбох төхөөрөмжийн дахин ашиглах чанарыг шалгаж, хойшид сансрын станц байгуулахад сайн сайхан үндэс суурь тавьж өгөхийн төлөө юм гэжээ.

 

    Тэрээр зураг төсөл хийхдээ бид нэг удаагийн нислэгээр хоёр удаа холболт хийх төлөвлөгөөтэй байсан юм. Бид хоёр удаа холболт хийснээрээ холболтын нэн их туршлага хуримтлуулж болох юм. Энэ нь нисэгчтэй сансрын хөлгийн үйлсийн хөгжил, сансрын туршилт юм уу сансрын станцад, ирэх жилийн Шэнь Жү-9 болон Шэнь Жү -10 хүлгийн туршилтад маш чухал юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе