• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"70 жилийн салхи борооны туулсан гэрэл цацрангуй замналаа үзэг бэхээр өгүүлэхүй" гэх үзэсгэлэн Бээжин хотноо эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-15 17:11:41

         Хятадын ард түмний гадаадад хандсан радио нэвтрүүлгийн ажил үйлс болон ХОУ-ын радио байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж ХОУ-ын радиогийн 70 жилийн турших радио үйлсийн амжилт бүтэмжийг харуулсан " 70 жилийн салхи бороо туулсан гэрэл цацрангуй замналаа үзэг бэхээр өгүүлэхүй" гэх үзэсгэлэн 11-р сарын 15-ны өдөр Бээжин хотноо эхэллээ.

       ХОУ-ын радио байгуулагдсаны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний чухал хэсэг болсон энэхүү уран бичлэгийн үзэсгэлэнд 120 гаруй шилдэг бүтээл дэлгэгдэж, үүнд Өү Яан Жүн Ши, Жан Хай, Тянь Бөпинь зэрэг орчин үеийн нэрт уран бичээчид манай радиогийн 70 жилийн ойд зориулан бүтээсэн баярын үг, уран зураг зэрэг байхаас гадна мөн манай радиогийн бичих зурахдаа ур авьяастай хүмүүсийн уран бүтээл ч бий. Уг үзэсгэлэн энэ оны эцэс хүртэл үргэлжлэх юм.

       ХОУ-ын радиогийн дарга Ван Гэннянь, Хятадын нэрт уран бичээч Өү Яан Жүн Ши, Хятадын уран бичээчдийн нийгэмлэгийн орлогч дарга Ван Жясинь, Хятадын уран зургийн нийгэмлэгийн гүйцэтгэх Хүан Гуанхүй, Хятадын уран бичээчдийн нийгэмлэгийн зөвлөх Жан бяа нарын 100-аад зочин уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцжээ. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе