Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лиү Зэньмин 15-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын тал Орос, Америк Зүүн Азийн дээд чуулга уулзалтад оролцохыг сайшааж байгаа бөгөөд Орос Америк оролцсны дараа Зүүн Азийн дээд чуулга уулзалт нь тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд нэн их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. Хятад улс Зүүн Азийн дээд чуулга уулзалтын хүрээнд тус хоёр оронтой харилцаа холбоо болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагааг үргэлжлэн урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хятадын ГХЯ мөн өдөр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао удалгүй Зүүн Азийн удирдагч нарын дээд хэмжээний хуралд оролцох гэж байгаа ба Брунейд айлчлах гэж байгаа тухай Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээ нийтлэх хурал хийжээ. Лиү Зэньмин хэлэхдээ, Хятад Америк хоёр улс Ази Номхон далайн бүс нутагт нэн чухал нөлөөтэй юм. Хоёр орон Азид хамтран ажиллаж, хамтаар ялалтад хүрч чадвал энэ нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд уг бүс нутгийн энх тайван хөгжилд ч нийцэх юм гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\