|
|
||
Хятад-Монголын энхийг сахиулах төвийн барилгын ажлыг дуусгах ёслолын арга хэмжээ 15-ны өдөр Улаанбаатар хотын хойд дүүрэгт боллоо. МУ-ын ерөнхий сайд С.Батболд Хятад-Монголын энхийг сахиулах төвийг чанарын өндөр түвшинд баригдсан гэж сайшаасан бөгөөд энэ нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд нааштай хувь нэмэр оруулах юм гэжээ.
С.Батболд Монголын цэргийн ёслолын парадыг үзэж сонирхсоны дараа хэлэхдээ, Монгол улс 2002 онд цэргийн 2 офицероо олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулснаас хойш, одоог хүртэл нийт 5000 гаруй цэргээ уг ажиллагаанд оролцуулсан байна. НҮБ-аас Өмнөд Суданд хийж буй энхийг сахиулах үүрэгт ажиллагаанд оролцуулахаар сүүлийн үед Өмгнөд Судан руу бид энхийг сахиулах 850 хүний бүрэлдэхүүнтэй нэг батальон илгээсэн гэлээ.
Хятад улсаас МУ-д суугаа элчин сайд Ван Шяолүн хэлэхдээ, өнөөдөр бид Хятад-Монголын энхийг сахиулах төв байгуулагдсаныг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа нь маш их ач холбогдолтой үйл хэрэг юм. Уг төв нь Хятадын БХЯ-ны буцалтгүй тусламжийн төсөл болохын хувьд, Хятадын армиас Монголын армид гүн зузаан найрсаг сэтгэлээр хандаж байгааг харуулж байгаа төдийгүй, Хятад Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болж байгаа юм гэжээ.
Монголын БХЯ-ны сайд Л.Болд, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Арын Албаны Ерөнхий Газрын штабын орлогч дарга, хошууч генерал Ли Кэран нар уг ёслолд оролцжээ. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |