Юньхаб агентлагийн мэдээлснээр, дэлхийн усны зөвлөл 15-ны өдөр Италийн Ромд хийсэн хурлаараа дэлхийн усны 7-р форумыг 2015 онд БНСУ-ын Даегу хот болон Гёнсанбак хотод зохиож, дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутгийн 30 мянган гаруй төлөөлөгч уг форумд оролцоно гэж зарлалаа.
Дэлхийн усны форум бол олон улсын усны аж ахуйн салбарын хамгийн том чуулган бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн ус ашиглах үзэл ойлголт, үйл ажиллагаагааны талаар солилцоо хийж, дэлхийн усны асуудлыг зохицуулан, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх чухал тавцан болдог юм. Уг форум гурван жилд нэг удаа зохиогддог. /Баатар орчуулав/