• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Азийн дээд уулзалт удахгүй нээгдэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-16 16:37:14
      АПЕК-ны дээд удирдагчдын албан ёсны бус уулзалт саяхан өндөрлөсөн хэдий ч Ази номхон далайн орнуудыг хамарсан бас нэгэн дээд уулзалт удалгүй нээгдэх гэж байна. Энэ сарын 18-19-ний өдрүүдэд Зүүн Азийн орнуудын дээд уулзалт Индонезийн Бали аралд болно. Хуралд оролцох орнуудын удирдагч болон төлөөлөгчид бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Зүүн Азийн хөгжлийг ахиулах талаар хамтаар ярилцах юм. Хятад улсын дарга Хү Жиньтао уг уулзалтад оролцоно. Хятадын гадаад харилцааны дээд сургуулийн дэд захирал Чинь Я чин сурвалжлагчид хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй бүс нутгийн хувьд Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагаа, хөгжил болон тогтвортой байдал нь уг бүс нутаг болон дэлхий дахинд чухал ач холбогдолтой гэжээ.

      Удахгүй болох гэж байгаа Зүүн Азийн орнуудын дээд уулзалтаар АСЕАН-ны арван орны дээд уулзалт, АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын тус тусын уулзалт \10+1\ , АСЕАН болон Хятад, Япон, БНСУ гурван орны удирдагчдын уулзалт \10+3\ , Зүүн Азийн дээд уулзалт\10+8 буюу АСЕАН, Хятад, Америк, Орос, Япон, БНСАУ, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг \ зэрэг цуврал хурлыг зохиох юм.

      Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, олон улсын валютын хямралын нөлөө мөн л их байгаа өнөөгийн нөхцөлд Зүүн Азийн эдийн засаг тогтвортой хөгжсөөр байгаа нь уг бүс нутгийн эдийн засаг нэгэнт дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон гэдгийг харуулж байна гэж Чинь Я чин үзэж байна . тэрээр хэлэхдээ,

      Санхүүгийн хямралаас өнөөг хүртэл өрнөдийн эдийн засаг төрөл бүрийн хямрал болон сорилттой тулгарсаар байгаа тул Зүүн Азийн бүс нутаг хүмүүсийн анхааралд орж эхэлжээ. Уг бүс нутгийн хөгжил үнэхээр сайн байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжилд боломж бүрдүүлж, дэлхийд эх баялаг бүтээж, түүнчлэн дэлхийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүч болсон байна гэжээ.

      Орос, Америк энэ жил Зүүн Азийн дээд уулзалтын механизмд албан ёсоор элсэж байгаа нь анхаарал татаж байна. Мэдээллээс үзвэл, Америкийн ерөнхийлөгч Барак Обама мөн уулзалтад оролцох юм. Иймээс уг дээд уулзалт дэлхий нийтийн анхааралд орж байна. Хятадын тал хэлэхдээ, Орос, Америк Зүүн Азийн дээд уулзалтад оролцох болсонд баярлаж байгаа бөгөөд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна, дээд уулзалт стратегийн форумын байр сууриа дэмжин, бодит хамтын ажиллагааны зарчим болон АСЕАН-ны жолоодох үүргийг гүйцэтгэнэ гэжээ. Хятадын гадаад хэргийн сайдын туслах Лю Зэньмин саяхан хэлэхдээ, Хятадын тал Америктай хамтран чармайж, Азийн үйл хэргийн талаар харилцан ойлголцон, хамтын ажиллагаагаа ахиулж, бүс нутгийн бусад орнуудтай байнгын тогтвортой, хамтаар цэцэглэн хөгжсөн Азийг бий болгохын төлөө чармайна гэжээ.

      Бүс нутаг алсалсан том гүрнүүд Зүүн Азийн хамтын ажиллагаанд оролцохдоо уг бүс нутгийн орнуудын ашиг сонирхол болон хөгжлийг хүндэтгэх ёстой гэж Хятадын гадаад харилцааны дээд сургуулийн орлогч захирал Чинь Я чин илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ,

      Том гүрнүүд АСЕАН зэрэг бүс нутгийн байгууллагын үүргийг ойшоохгүй байж болохгүй, сүүлийн жилүүдэд Зүүн Ази тогтвортой байсан нь АСЕАН-ны хүчин чармайлттай салшгүй холбоотой. Хэрэв өнөөгийн энэ хамтын ажиллагаа, хөгжил болон тогтвортой байдлаа үргэлжлүүлж чадвал уг бүс нутаг болон дэлхийд ч мөн ач холбогдолтой явдал болох юм гэжээ.

      Тэрээр мөн хэлэхдээ, Хятад, Америк Ази Номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий том гүрнүүд, Зүүн Азийн дээд уулзалт хоёр талын хамтын ажиллагаанд шинэ тавцанг бүрдүүлж байна гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе