![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Японы Ёми Үри сонины 17-ны өдөр мэдээлснээр, Японы Эдийн Засаг, Аж Үйлдвэрийн Яамны Цөмийн аюулгүй байдлыг хамгаалах газар 16-ны өдөр мэргэжилтнүүдийн санал сонсох хурал хийсний дараа, чичирхийлэлд тэсвэртэй аюулгүй байдлын үнэлгээний өнөөгийн хүрээнд цунами үүсэх магадалгааны тооцоолол, үнэлгээг нэмэх шийдвэр гаргажээ.
Цунами үүсэх дээд хэмжээг тооцоолох боломж маш их байдаг боловч, чухам ямар хэмжээнд хүрэхийг цаашид судлууштай байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Одоо, Японы цахилгаан эрчим хүчний компаниудын цөмийн цахилгаан станцын чичирхийлэлд тэсвэртэй хэмжээний зураг төсөл нь голцуу урьдчилсан төсөөлөлд тулгуурлагдсан байгаа боловч, энэ онд Японд болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүсэлтэй цунами нь урьдчилсан төсөөллөөс хол давсан байна. Иймээс цахилгаан эрчим хүчний компаниудын харьяа Номхон далайн эргэн тойрон дахь цөмийн цахилгааны станцуудаар төв болгон цунамийн хяналт шинжилгээг эрчимжүүлэхийг Аюулгүй байдлыг хамгаалах газар шаардав. \О.Дарамбазар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |