• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад- АСЕАН-ны худалдааны хэмжээ шинэ амжилт тогтооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-17 10:38:56
  Зүүн Азийн удирдагчдын цуврал хурал 18-ны өдөр Индонезийн Бали аралд болно. Хятад- АСЕАН-ны худалдаа эдийн засгийн зөвлөлийн Хятадын талын байнгын нарийн бичгийн дарга Шюй Нин нин 16-ны өдөр сурвалжлагчид хэлэхдээ, Хятад- АСЕАН-ны худалдааны хэмжээ энэ жил дахин шинэ түүхэн амжилтад хүрэх боломж их байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, энэ оны эхний 8 сард хоёр талын харилцан хөрөнгө оруулалт 90 тэрбум ам.долларт хүрснээс Хятадын аж ахуйн нэгж АСЕАН-ны орнуудад нийт 23 тэрбум 300 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Хятадын аж ахуйн нэгжүүд АСЕАН-ны орнуудад нэлээд хожуу хөрөнгө оруулж эхэлсэн ч энэ жилээс хөрөнгө оруулалтын өсөлт АСЕАН-ны Хятад дах хөрөнгө оруулалтын өсөлтөөс давж, АСЕАН Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулах хамгийн том зах зээл боллоо гэжээ.

    Хятадын гаалийн тоо бүртгэлээс үзвэл, 2010 онд Хятад болон АСЕАН -ны худалдааны хэмжээ 297 тэрбум 780 сая ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээ болсон бөгөөд 2009 оныхоос 37.5%-р нэмэгджээ. Энэ жилийн 10-р сарын байдлаар Хятад болон АСЕАН -ны худалдааны хэмжээ 295 тэрбум 900 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.7%-р нэмэгджээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе