• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АСЕАН-ны удирдагчдын 19-р дээд хурал Индонезийн Бали аралд нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-17 17:35:13

    АСЕАН-ны удирдагчдын 19-р дээд хурал 17-ны өдөр Индонезийн Бали аралд нээгдлээ. АСЕАН-ны гишүүн орнуудын удирдагчид болон АСЕАН-ны ерөнхий нарийн бичгийн дарга нээлтийн ёслолд оролцлоо.

    АСЕАН-ны даргалагч орон, Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно нээлтийн ёслолыг даргалсан бөгөөд үг хэлж, энэ хурал АСЕАН-ны дотоодын нийгэм, эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, АСЕАН-ны олон улсын тавцан дэх үг хэлэх эрхийг чангатгахыг хүсч байна гэжээ.

    Энэ удаагийн хурал нь АСЕАН-ны интеграцчлах үйл явцын олсон амжилт болон АСЕАН-ны дүрмийн хэрэгжилтийн байдлыг эргэн үзэх болно. Үүнд эдийн засаг, улс төр аюулгүй байдал, нийгэм соёлоор гурван том тулгуур болгосон АСЕАН-ны хамтын цогцын байгуулалт болон АСЕАН-ны дотоодын хэлхээ холбоо багтаж байна. Хуралд оролцогч олон орнуудын удирдагчид АСЕАН-ны дотоодын нэн өргөн сэдвийг авч хэлэлцэх болно. Үүнд АСЕАН-ны орнуудын дипломат харилцаа болон одоо болж байгаа АСЕАН-ны удирдагчдын хурал зэрэг багтаж байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе