|
|
||
Японы Сайтама мужийн Ричваку олон улсын дээд сургууль зэрэг сургуулийн багш оюутан 20 хүн 14-ний өдөр Хятадаас Японд суугаа элчин сайдын яамтай танилцсан байна. Элчин сайдын яамны хэвлэл мэдээлэл болон олон нийтийн гадаад харилцааны газрын зөвлөх Дэн Вэй нарын дипломатчид оюутнуудтай ярилцаж санал бодлоо солилцжээ.
Ярилцлагын үеэр оюутнууд өөр өөрийн сонирхож буй зүйлээ асууцгааж байлаа. Жишээ нь хятад хэлийг хэрхэн сурвал сайн сурч чадах, Хятад улс хөгжил тэнцвэргүй байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх , Хятад улс өндөр настан давамгайлсан нийгмийн хүндрэлийг хэрхэн зохицуулах,Хятадын залуу хүмүүсийн хобби сонирхлын тухай, Хятад хүмүүс Японыг хир ойлгодог, Хятад Япон 2 орны соёл ба үнэ цэнийн ойлголтын зөрүү, Хятад улс болон дэлхийн олон орон хоорондын харилцааны байдал зэрэг олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж, Дэн Вэй зөвлөх болон бусад залуу дипломатчид эдгээр асуултанд тодорхой хариулт өгсөн байна. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |