|
|
||
11-р сарын 16-ны өдрийн үдээс өмнө Эрээн хот Монголын Дорно говь аймгийн соёлын өдрийн арга хэмжээний 2011 оны нээлтийн ёслол Эрээн хотод боллоо. Нээлтийн ёслолд Монгол улсын Дорно говь аймгийн засаг дарга Ганхуяг, Дорно говь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Гантуяа, Дорно говь аймгийн Сайн шанд хотын засаг дарга Батбаяр болон бусад холбогдох албан тушаалттнууд, ӨМӨЗР-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн холбогдох хүмүүс болон Эрээн хотын засгийн газрын албан тушаалтнууд оролцжээ. Нээлтийн ёслол дээр Монголын Дорно говь аймгийн захиргаанаас Дорно говь аймгийн соёлын өдрийн арга хэмжээ явагдахад хувь нэмэр үзүүлсэн Эрээн хотын гурван хүнд гавьяаны тэмдэг олгожээ.
2011 оны Эрээн хот Монголын Дорноговь аймгийн соёлын өдрийн арга хэмжээг ӨМӨЗР-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Монголын Дорноговь аймгийн захиргаа голлон удирдаж, Эрээн хотын засгийн газар биечлэн оролцож байгаа бөгөөд 11-р сарын 16-18-ны өдрүүдэд явагдана.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |