• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао зүүн Азийн удирдагчдын хуралд оролцохоор мордлоо

CRI       (GMT+08:00) 2011-11-17 16:50:39

           Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Индонезийн Бали аралд болох Хятад- АСЕАН-ны удирдагчдын хурал буюу Хятад-АСЕАН-ны яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэх дээд хурал, АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын бага хурал, зүүн Азийн 6-р дээд уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын яриа уулзалтад оролцохоор 17-ны өдрийн үдээс өмнө Бээжингээс мордлоо. Хурлын дараа, тэрээр мөн Брунейд айлчлах юм.

           Вэнь Жябао зүүн Азийн удирдагчдын цуврал хуралд 8 дахь удаагаа оролцох гэж байгаа юм. Хурлын үеэр олон орны удирдагчидтай хоёр талын уулзалтууд хийнэ. Энэ онд Хятад-АСЕАН-ны яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 20 жил ой тохиож байна. Вэнь Жябао Хятад-АСЕАН-ны 20 жилийн ойг тэмдэглэлх хуралд хоёр талын улс төр, эдийн засаг, интернет холбоо, нийгэм ба хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санаачилга дэвшүүлэх юм. Дээд уулзалтаар мөн хамтарсан мэдэгдэл гаргаж, Хятад- АСЕАН стратеги түншлэлийн харилцааны улс төрийн хүслээ илэрхийлнэ. Вэнь Жябао зүүн Азийн дээд уулзалтын цаашдын хөгжил, бүс нутаг, олон улсын байдал зэрэг асуудлаар талуудтай санал бодлоо гүнзгий солилцоно. Орос, Америк энэ онд зүүн Азийн дээд уулзалтад албан ёсоор нэгдэн орох гэж байгаатай холбогдуулан Хятадын тал хэлэхдээ, зүүн Азийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх үүднээс уг хоёр орны бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшааж байгаа бөгөөд үүнд итгэлтэй байна гэжээ. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе