|
|
||
Хятадын ГХЯ-ын сайдын туслах Лю Жэнь Минь 18-ны үдээс өмнө Бали аралд Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао АСЕАН-Хятадын 10+1-гийн удирдагчдын хурал болон Хятад АСЕАН яриа хэлэлцээний харилцаа тогтоосон 20 жилийн ойн дээд хэмжээний тэмдэглэх хурал дээр хэлэхдээ, Хятад улс АСЕАН-тай чөлөөт худалдааны бүсийг байгуулахад хамтран ажиллаж, тэнгисийн холбооны сүлжээ байгуулна гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдрийн үдээс өмнө АСЕАН-Хятадын 10+1-ийн удирдагчдын хурал буюу Хятад улс АСЕАН-тай яриа хэлэлцээний харилцаа тогтоосон 20 жилийн ойн дээд хэмжээний тэмдэглэх хуралд АСЕАН-ны арван орны удирдагчтай хамтаар оролцож, гол сэдвээр үг хэлсэн юм. Лю Жэнь Минь танилцуулж хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябао хэлсэн үгэндээ Хятад улс АСЕАН-тай эв санаа нэгтэй байх, хамтран ажиллах, хөгжихийг тэргүүлэх чиглэл болгож, зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН-ны голлох байр суурийг дахин нотоллоо гэжээ.
Лю Жэнь Минь хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябаогийн санаачлага АСЕАН-ны орнуудын өндөр үнэлгээг хүлээж, санал нэгтэй сайшаалаа гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |