• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Манмохан Сингтэй уулзжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-11-18 16:17:39

       Индонезын Бали аралд зүүн Азийн удирдагчдын цуврал хуралд оролцож буй Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр мөн хуралд оролцож буй Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингтэй уулзаж, Хятад Энэтхэг 2 талын харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцжээ.

       Вэнь Жябао хэлэхдээ, дэлхийд Хятад Энэтхэг 2 орон хөгжих орон зай хангалттай бий. 2 талын өргөнөөр хамтран ажиллах салбар ч мөн хүрэлцэхүйц байна. 21-р зууныг Азийн эрин зуун гэдэг ч Хятад Энэтхэг 2 улс орчин үеийн хөгжлийг биелүүлэхэд гар нийлэн хамтаар урагшилбал сая дээрх зорилтыг биелүүлж чадна гэжээ. Тэрээр мөн энэхүү зорилтыг биелүүлэхэд итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

       Манмохан Синг хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Энэтхэг,Хятадын ерөнхий сайд нар зүүн Азийн дээд чуулган бүр дээр уулзсаар ирсэн. Уулзалт бүр асар их үр дүнтэй болдог. 2 орны цаг агаарын асуудлаарх хамтын ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгт уг асуудлаар хамтран ажиллахад нааштай орчинг бүрдүүлж өгсөн гэжээ.
\Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе