Хятадаас ОУАЭХА-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Хуанвэй 17-ны өдөр Венад хуралдсан ОУАЭХА-ын зөвлөлийн хурал дээр хэлэхдээ, Хятад улс ОУАЭХА-ын цөмийн аюулгүйн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдалд сэтгэл хангалуун байна гэжээ.
Мөн өдрийн хурал дээр Хятадаас НҮБ-ын Венад суугаа хэрэг эрхлэх газар болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгч Чэн Жин-е хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь Хятадын засгийн газрын шийдвэртэй байр суурь юм. Хятад улс зургаан талт хэлэлцээний дарга орон болсны хувьд холбогдох талууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар чармайж, зургаан талт хэлэлцээг даруй сэргээхийн төлөө, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг биелүүлэхийн төлөө, Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн амгалан байдлыг хамгаалахын төлөө бүтээлч чанартай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\