|
|
||
Индонезийн Бали аралд Зүүн Азийн удирдагчдын цуврал хуралд оролцож байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 17-ны өдөр цохон тэмдэглэхдээ, өнөөгийн олон улсын улс төр эдийн засгийн будлиантай хэцүү нөхцөлд Зүүн Азийн удирдагчдын цуврал хурал эв нэгдэл, хөгжил, хамтын ажиллагааг чухалчилж, АСЕАН-Хятад болон АСЕАН-Хятад, Япон, Өмнөд Солонгосын механизмын нэгдлийг эрчимжүүлэн, идэвхжлийг бадруулж, олон харш саадыг арилгаж, тогтсон чиглэл болон зорилт руу түргэн урагшлах хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао мөн өдөр Индонезын ерөнхийлөгч Сусилотой хэлэлцээ хийх үед хэлэхдээ, Зүүн Азийн дээд чуулга уулзалтын шинэ гишүүд Зүүн Азийн хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбэхийг хүсэж байна. Зүүн Азийн дээд чуулга уулзалт нь удирдагчдын стратегийн чуулга уулзалт болсны хувьд өмнө нь тогтоосон чанар, чиглэл болон хамтын ажиллагааны хүрээг баримталж, бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах, энх тайван хамтын ажиллагааны байдлыг хамгаалахын төлөө нааштай үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |