|
|
||
ХОУР-ийн мэдээ: АСЕАН-ны 19-р дээд уулзалт 17-ны өдөр "Дэлхийн орнуудын хамтын нийгэмлэг дэх АСЕАН-ны орнуудын хамтын нийгэмлэгийн Балийн тунхаг"-г баталж, АСЕАН-ны хамтын нийгэмлэгийн байгуулалтаа ахиулахын зэрэгцээ бусад орнуудтай харилцаа холбоо, уялдаагаа эрчимжүүлж, энэхүү бүс нутгийн байгууллагын дэлхийн үйл хэрэг дэх байр суурийг дээшлүүлнэ гэж цохон тэмдэглэжээ.
Энэ удаагийн дээд уулзалтаар баталсан Балийн тунхгийг мөн"Балийн гуравдугаар хэлэлцээрийн тунхаг" гэж нэрлэжээ. Улам бүр нэмэгдсээр байгаа дэлхийн чанартай сорилтод хандаж, олон улсын үйл хэрэгт илүү өргөн хүрээнд идэвхтэй оролцон, үр нөлөөгөө нэмэгдүүлэн, дэлхийн хэмжээнд АСЕАН-ны үзэл бодлыг таниулж, дэлхийн орнуудын хамтын нийгэмлэгт АСЕАН-ны итгэл найдвартай бүс нутгийн дүр төрхийг бий болгохоор чармайна гэж хуралд оролцсон АСЕАН-ны гишүүн орнуудын тэргүүн нар илэрхийлжээ.
Индонезийн Гадаад хэргийн сайд Марти Наталегава хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, мөн өдөр гишүүн орнуудын удирдагчид АСЕАН-ны интегралчлах явцыг ахиулж, "АСЕАН-ны дүрэм "-г хэрэгжүүлж, гишүүн орнууд хоорондын харилцааг бэхжүүлэх болон хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлэлцлээ гэжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |