• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Балийн тунхгийг баталж АСЕАН-ны олон улсын нэр нөлөөг нэмэгдүүллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-18 16:28:11

      ХОУР-ийн мэдээ: АСЕАН-ны 19-р дээд уулзалт 17-ны өдөр "Дэлхийн орнуудын хамтын нийгэмлэг дэх АСЕАН-ны орнуудын хамтын нийгэмлэгийн Балийн тунхаг"-г баталж, АСЕАН-ны хамтын нийгэмлэгийн байгуулалтаа ахиулахын зэрэгцээ бусад орнуудтай харилцаа холбоо, уялдаагаа эрчимжүүлж, энэхүү бүс нутгийн байгууллагын дэлхийн үйл хэрэг дэх байр суурийг дээшлүүлнэ гэж цохон тэмдэглэжээ.

      Энэ удаагийн АСЕАН-ны дээд уулзалт "Олон улсын хамтын нийгэмлэг дэх АСЕАН-ны хамтын нийгэмлэг" гол агуулгатай ба АСЕАН-ны ээлжит тэргүүлэгч орон Индонезийн ерөнхийлөгч Сусило 17-ны өдрийн үдээс өмнө дээд уулзалтыг нээж, баярын үг хэлэхдээ олон улсын үйл хэрэгт АСЕАН улам их үүрэг гүйцэтгэхийг уриалжээ. Тэрээр хэлэхдээ, АСЕАН нөлөө бүхий бүс нутгийн чанартай байгууллага болсны хувьд уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, эдийн засгийн хөгжлийг ахиулах чадвартай бөгөөд хүнээр төв болгосон хамтын нийгэмлэгийг бий болгох зорилготой юм гэжээ.

      АСЕАН-ны арван орны удирдагчид 17-ны өдрийн үдээс хойш баталсан Балийн тунхгийг мөн"Балийн гуравдугаар хэлэлцээрийн тунхаг" гэж нэрлэжээ. АСЕАН-ны гишүүн орнууд хамтын нийгэмлэгийн байгуулалтаа эрчимжүүлэхийн хамт улам бүр нэмэгдсээр байгаа дэлхийн чанартай сорилтод хандаж, олон улсын үйл хэрэгт илүү өргөн хүрээнд идэвхтэй оролцон, үр нөлөөгөө нэмэгдүүлэхийг уг тунхагт уриалжээ. АСЕАН цаашид үргэлжлэн чармайж, АСЕАН-ны улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, соёлын интегралчлалыг бий болгож, улс төрийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, гишүүн орнуудын тусгаар тогтнол болон бүрэн эрхийг хүндэтгэнэ. Олон улсын хуулийн дагуу маргааныг эвээр шийдвэрлэж, цөмийн зэвсэггүй, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглан, үндэстэн дамнасан гэмт хэрэг, авилгыг эсэргүүцэн, хүний эрхийг хамгаалан, нийгмийн эрх тэгш байдлыг бий болгоно.Эдийн засгийн салбарт АСЕАН-ны орнууд дэлхийн эдийн засагт идэвхтэй оролцон, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, эрчим хүчний олон эх үүсгэврийг бий болгон, олон улсын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн , эрчим хүчний аюулгүй, тогтвортой хөгжлийг батлан, ногоон техникийг хөгжүүлэхийг уриалжээ. Түүнчлэн нийгэм соёлын салбарт гишүүн орнуудын гамшгаас сэргийлэх, тогтвортой хөгжил болон экологи, цаг агаарын байдалд хүч тавьж, эрүүл хамгаалал, техник, боловсрол, боловсон хүч, соёлын салбарт хамтын ажиллагааг бий болгож, АСЕАН-ны орны ард иргэдийн амьдралыг сайжруулахаар чармайна гэж уг тунхагт заажээ.

      17-ны өдрийн үдээс хойш АСЕАН-ны орнуудын гадаад хэргийн сайд нар тус бүс нутгийн гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламжийн хамтын ажиллагааны төв байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. АСЕАН-ны орнуудын соёлын үйл хэрэг хариуцсан сайд нар олон талт уялдаа холбоогоор АСЕАН-ны хамтын цогцын байгуулалтыг бэхжүүлэх тунхаг нийтэллээ.

      Улам бүр нэмэгдсээр байгаа дэлхийн чанартай сорилтод хандаж, олон улсын үйл хэрэгт илүү өргөн хүрээнд идэвхтэй оролцон, үр нөлөөгөө нэмэгдүүлэн, дэлхийн хэмжээнд АСЕАН-ны үзэл бодлыг таниулж, дэлхийн орнуудын хамтын нийгэмлэгт АСЕАН-ны итгэл найдвартай бүс нутгийн дүр төрхийг бий болгохоор чармайна гэж хуралд оролцсон АСЕАН-ны гишүүн орнуудын тэргүүн нар илэрхийлжээ. Зүүн Азийн хамтын ажиллагааны өнөөгийн хөгжлийн байдлыг батлан, Зүүн Азийн дээд уулзалтаар улс төрийн болон аюулгүй байдлын маргаантай зүйлийг авч хэлэлцэхгүй байхыг тэд мөн уриалжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе