• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао АСЕАН-Хятадын удирдагчдын хуралд оролцож хамтран ажиллах санаачилга гаргажээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-11-18 16:40:35

          Хятадын Ерөнхий сайд 18-ны өдөр Индонезд АСЕАН-Хятадын удирдагчдын 14-р хуралд оролцохдоо Хятад АСЕАН-ны ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санаачилга дурдсан байна.

          Вэнь Жябао хэлэхдээ, 20 жилийн турш Хятад АСЕАН хамтаар гэрэл цацрангуй амжилт бүтээж, тус бүс нутгийн ард түмэнд буян хишиг түгээж, энх тайванч хөгжлийг ахиулах агуу их үйлст мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, Ази түүнчлэн дэлхийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Өнөө Хятад АСЕАН нь эдийн засаг хөгжлийг ахиулах болон нийгмийг хөгжлийг тэргүүн үүргээ хэмээн үзэж, зүүн Азийн хамтын ажиллагааны ахицыг АСЕАН-аар голлон удирдуулах явдлыг баримталж, олон талын салбар дахь хамтын ашиг тусыг хамгаалж, төв голч зүй ёсны олон улсын улс төр эдийн засгийн шинэ дэг журмыг ахиулахаар чармайх болно. Хятадын тал АСЕАН-тай сайн хөрш, сайн анд, сайн түншийн харилцаагаа бататган, ард түмэнд их ашиг хүртээж, бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

          Вэнь Жябао мөн Хятад АСЕАН-ий ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар хүсэл санаачилга дурдахдаа, хоёр тал худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөн, интернет сүлжээ зэрэг дэд бүтцийн байгуулалтыг тэргүүн байранд тавьж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тэнгисийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, шинжлэх ухаан болон тогтвортой хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нийгэм болон ард түмний хүрээн дэх хамтын ажиллагааг чухалчлах хэрэгтэй гэжээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе