|
|
||
Зүүн Азийн дээд хэжмээний 6-р уулзалт 19-ний өдөр Индонезийн Бали аралд боллоо. АСЕАН болон Хятад, Америк, Орос, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудын удирдагчид болон төлөөлөгчид уг хуралд оролцжээ.
Хуралд Хятадын талыг төлөөлж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао оролцов. Үүнээс өмнө, Хятадын тал илэрхийлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябао дээд хэмжнээний уулзалтын ирээдүйн хөгжил, бүс нутаг, олон улсын байдал зэрэг асуудлаар талуудтай санал бодлоо гүнзгий солилцож, талуудын хамт дээд хэмжээний уулзалтаар боловсрол, банк санхүү, эрчим хүч, олон нийтийн эрүүл мэнд, гамшгийн менежмент зэрэг гол салбаруудын хамтын ажиллагаан дахь ололт амжилтыг ахиулахад бэлэн байна. Дээд хэмжээний уулзалтаар харилцаа холбоо, Зүүн Азийн эдийн засгийн түншлэлийн бүх талын харилцаа зэрэг талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятадын тал дэмжинэ гэжээ.
Энэ жил Орос болон Америк Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад албан ёсоор нэгдэн орж, Америкийн ерөнхийлөгч Б.Обама анх удаа уг хуралд оролцов. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |