|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 19-ний өдөр Индонезийн Бали аралд Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллард болон Сингапурын ерөнхий сайд Лее Хсиен Луун нартай тус тус уулзсан байна.
Жулиа Гиллардтай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, олон улсын болон бүс нутгийн ээдрээтэй байдлын өмнө хоёр орон итгэл зоригоо хөвчлөн, харилцан ашигтай, харилцан уучилж, харилцан найр тавих зориг санаагаар хоёр талын чөлөөт худалдааны талаар даруй зохицуулалт хийж, валютын банк санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, эрчим хүчийг хэмнэн байгаль хамгаалал, шинэ эрчим хүч, цэвэр эрчим хүч болон нөхөн сэргэгдэх эрчим хүч болон үйлчилгээний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёлын арга хэмжээг харилцан зохиох боломжийг ашиглан, хүмүүнлэгийн солилцоо болон хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны ард түмний ойлголцол ба найрамдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Жулиа Гиллард хэлэхдээ, Хятадын талтай хамтран ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх завшааныг ашиглан, хоёр орны харилцааг шинэ дэвшилд хүргэхэд Австралийн тал бэлэн байна гэжээ.
Лее Хсиен Луунтай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Сингапур хоёр талын хамтын ажиллагааны нэгдсэн зөвлөл зэрэг механизмын үүргийг бүрэн гүйцэтгүүлж, ерөнхийлөн төлөвлөж, хоёр орны чөлөөт худалдааны бүсийн гэрээг сайтар хэрэгжүүлж, банк санхүүгийн хамтын ажиллагааг идэвхтэй зохистой ахиулан, боловсрол, соёл ба нийгмийн салбар дахь солилцоогоо өргөтгөн, бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалтаа гүнзгийрүүлж, Хятад Сингапурын харилцааг шинээр хөгжүүлэх ёстой гэжээ.
Лее Хсиен Луун хэлэхдээ, Сингапурын тал Хятадын талтай хамтран чармайж, хоёр орны эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |