• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао Брунейн их сургуулийн багш оюутантай найрсаг солилцоо хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-20 20:32:10

      Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны өдөр Брунейн нийслэл Сери-Бегаванд Брунейн их дээд сургуультай үзэн танилцсан бөгөөд тус сургуулийн багш оюутантай найрсаг дотноор ярилцсан байна.


  
      Тэрээр хэлсэн үгэндээ, Хятад Брунейн хоёр орон дипломат харилцаа тогтоосон 20 гаруй жилийн турш, харилцан хүндэтгэж, эрх тэгш байхыг байнга баримталснаар, хоёр орны харилцаа нааштай хөгжиж ирлээ, хоёр тал цаашид улс төр, эдийн засаг, соёл иргэншил зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой юм гэжээ. Хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд тэрээр сэтгэл маш өндөр байна гээд хоёр орны залуу багачууд харилцан суралцаж, солилцоогоо эрчимжүүлэн, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд нэн их хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе