|
|
||
Хятад- АСЕАН-ын удирдагч нарын 14-р хурал Индонезийн Бали аралд 18-ны өдөр болж, тус хурлаас Хятад- АСЕАН-ны яриа хэлцлийн харилцааны 20 жилийн ойд тохиолдуулан хамтарсан мэдэглэл гаргалаа. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Хятад болон АСЕАН-ын орнууд "Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийг бүрэн гүйцэд, үр ашигтай хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд санал нэгтэй зөвшилцсөний үндсэн дээр, эцсийн бүлэгт Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоохын төлөө чармайж байна гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, талууд худалдааг чөлөөтэй байлгах, аялал, тэнгис дээрх зам харилцааны аюулгүй байдлыг хамарсан тэнгисийн аюулгүй байдлыг баталгаажуулна. Бүс нутгийн энх тайван, аюлгүй байдал, хөгжил цэцэглэл, харилцан итгэлцлийг чангатгаж, яриа хэлцэл, зөвшилцөөгөөр маргааныг эв зүйгээр зохицуулж, хүч хэрэглэхгүй эсвэл зэвсгээр заналхиийлахгүй гэжээ.
Хятад улс АСЕАН-ыг дэмжинэ, түүнтэй хамтын ажиллагаагаа нягт болгоно. 2015 он гэхэд АСЕАН-ын улс төрийн аюулгүйн хамтын нийгэмлэг, АСЕАН-ын эдийн засгийн хамтын нийгэмлэг, АСЕАН-ын нийгэм, соёлын хамтын нийгэмлэгээс бүрэлдсэн АСЕАН-ын хамтын нийгэмлэгийг бий болгоно гэж мэдэгдэлд дурдаад, АСЕАН-аар голлон удирдуулсан АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг тогтоох урт хугацааны зорилтынхоо гол сувгаа болгож, хамтран сонирхож, анхаарч байгаа өргөн хүрээн дэх стратеги, улс төр, эдийн засгийн асуудлаар яриа хэлцэл хийж, хамтран ажиллана гэж дахин нотолжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |