• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ерөнхий сайд анх удаа Брунейд айлчлав

CRI       (GMT+08:00) 2011-11-20 15:58:32

      Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны үдэд Брунейн нийслэл Сери- Бегаванд хүрэлцэн очиж, Брунейд хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Энэ бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 20 жилийн турш Хятадын ерөнхий сайд анх удаа тус оронд айлчилж байгаа болно.

       Айлчлалын хугацаанд ерөнхий сайд Вэнь Жябао Брунейн Султан Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулахтай хэлэлцээ хийж, Брунейн вангийн угсаатныхантай уулзаж, хоёр талын олон салбар дах найрсаг хамтын ажиллагаа түүнчлэн хамтран сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцох болно. Хоёр тал мөн эрчим хүч, ойн аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбар дах хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

       Вэнь Жябао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Бруней бол Хятадын найрсаг хөрш, хоёр орны ард түмний уламжлалт найрамдал өнө удаан жилийн түүхтэй юм. Хятад, Брунейн хооронд дипломат харилцаа тогтоосон 20 жилийн турш, хоёр талын харилцаа ихээхэн хөгжиж, хоёр орны дээд давхаргын харилцан айлчлал олширч, иргэд хоорондын хэлхээ холбоо нягтарч, олон салбар дах хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт болон хамтын ажиллагаа улам нягт болсон юм гэжээ.

       Вэнь Жябао Зүүн Азийн удирдагчдын хуралд оролцоод 20-ны үдээс өмнө Индонезийн Бали арлаас мордож Бруней орсон юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе