• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жя бао Брунейн султантай хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-21 10:47:25

       Брунейд айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 21-ний өдөр Брунейн султан Хассанналтай хэлэлцээ хийж, хоёр талын олон салбарын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон харилцан сонирхож байгаа бусад асуудлуудаар санал солилцсон юм.

       Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао хэлэхдээ, Брунейд айлчилсан Хятадын анхдагч ерөнхий сайдын хувьд би Хятадын ард түмний Брунейн ард түмэнд ханддаг найрсаг сэтгэлгээ болон Хятадын засгийн газрын тус хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг нааштай урагшлуулах эрс бат итгэл шийдвэрийг авчирлаа. Хоёр тал хэлэлцээгээр дамжуулан өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэл төгс байна гэжээ.

       Брунейн султан Хассаннал хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жя бао-гийн энэ айлчлал Бруней Хятад хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе