• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд тэнгисийн асуудлыг холбогдох орнууд зөвшилцөөгөөр шийдэх нь олон улсын дүрэм журамтай нийцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-21 17:04:29

     Саяхан өндөрлөсөн Зүүн Азийн дээд хэмжээний 6-р хурал дээр Өмнөд Азийн асуудал нь хурлын албан ёсны хэлэлцэх асуудалд ороогүй ч Өмнөд тэнгисийн асуудлаархи шүүмжлэлтэй холбогдуулан, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын талын байр суурийг тодорхойлон өгүүлэв. Өмнөд тэнгисийн талаарх маргааныг шууд холбоотой бүрэн эрхт орнууд зөвшин хэлэлцэж, эв зүйгээр шийдвэрлэх ёстой гэв.

    Үнэн хэрэг дээр Хятад болон АСЕАН 2002 онд Өмнөд тэнгсиийн талуудын үйл ажиллагааны тунхагийг боловсруулан тогтоож, Хятадын өмнөд тэнгисийн маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна. 2011 оны 7-р сард тунхагийг хэрэгжүүлэх чиглэлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна. Хятадын өмнөд тэнгисийн маргааныг холбогдох орнууд хамтран зөвшилцөн, шийдэх чадалтай, оюун ухаантай, эрэл хүсэлтэй байгааг ийнхүү харуулж байна. Хятад болон АСЕАН-ын холбогдох орнуудын асуудлыг маргаантай шууд холбоотой орнууд хэлэлцээгээр шийдэх ёстой. Бүс нутгаас гаднах орон хөндлөнгөөс оролцох нь зөвхөн тогтворгүй шинэ хүчин зүйлийг нэмэгдүүлж, асуудлыг улам будлиантай болгож, шийдэхэд хүндрэл учруулах болно.

    Энэ жил Хятад болон АСЕАН-ын яриа хэлцлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн өмнө тухайн үеийн Хятадын ГХЯ-ны сайд Чянь Чицэнь урилгаар Малайзын Куала-Лумпурт болсон АСЕАН-ын гадаад харилцааны сайдын хуралдаанд оролцсоноор Хятад болон АСЕАН-ын яриа хэлцлийн харилцаа эхэлсэн юм. 20 жилийн туршид энэхүү механизм байнга боловсронгуй болж, Хятад болон АСЕАН-ын харилцаа "яриа хэлцлийн түншлэл"-ээс "стратегийн түншлэл" болон хөгжжээ.

    Өмнөд тэнгисийн аялалын эрх чөлөө болон аюулгүй байдал нь Өмнөд тэнгисийн маргаанаас болоогүйг Зүүн Ази болон Зүүн өмнөд Азийн эдийн засгийн хөгжил нэг талаас нь нотолж болохоор байгаа юм. 21-р зууны хоёр дах арван жилийг угтан, Хятад болон АСЕАН-ын үр ашигтай хамтын ажиллагааны загвар нь хоёр талын улс төрийн итгэлцэл, эдийн засгийн хөгжил, соёлын хөгжил цэцэглэлтийг цаашид ахиулах юм. Саяхан болсон "10+1"-ын хурал дээр Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао Хятад АСЕАН-ын ажил хэрэгч, хамтын ажиллагааны 6 зүйлт саналыг дэвшүүлэв. Үүний дөрөвдүгээр зүйлд АСЕАН-ын холбогдох орнуудтай тэнгисийн хамтын ажиллагааг өрнүүлж, хамтын ажиллагаагаар дамжуулан, нийтлэг ойлголт болон хамтын ашиг сонирхлыг өргөжүүлж, хамтын ажиллагааны үйл явцдаа хоорондын маргааныг шийдэх байр суурийг дахин тодорхой илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ ерөнхий сайд Вэнь Жябао "10+1"-гийн хурал дээр хөрш орнуудтай хэлэлцээгээр дамжуулан, Өмнөд тэнгисийн асуудлыг шийдэхээр Хятад улс хүчин зүтгэх, Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхагийн хэрэгжилтийг ахиулахын төлөө чармайх талаар үг хэлсэн байна. Энэ бол Хятадын засгийн газар болон ард түмэн Өмнөд хятадын тэнгисийн асуудлыг зөвшилцөөгөөр шийдэх талаар гаргасан хамгийн чин үнэнч санаа болно.

  Хятадын засгийн газар болон ард түмний чин үнэнч санааг АСЕАН-ын орнууд ойлгон авч, дэмжсэн байна.  АСЕАН-ын орнуудын удирдагчид Вэнь Жяабаогийн дэвшүүлсэн саналыг сайшааж байгаагаа илэрхийлж, Хятад улсын хамт харилцан дэмжилцэж, нягт хамтран ажиллаж, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлж, боломж тохиолыг ашиглан, ажил хэрэгч, хамтын ажиллагааны түвшинг тал бүрээр дээшлүүлж, тус бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг ахиулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.   

     Хятадын хөгжил нь АСЕАН-ын найрсаг хамтын ажиллагааны үр өгөөжийг хүртсэний зэрэгцээ АСЕАН-ын хөгжил цэцэглэлтэд чухал боломж тохиолийг авчирсан м. АСЕАН-тай сайн хөршийн найрамдалд харилцаа болон харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй байх харилцааг хэвээр байлгаж, АСЕАН-ын орнуудын сайн найз, сайн хөрш болж, тус бүс нутагт урт хугацааны хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг хамтран ахиулахад Хятад улс шийдвэр зоригтой, итгэлтэй байна./Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе