|
|
||
Брунейд айлчилж буй Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний өдөр хэлэхдээ, Хятад улс Брунейн дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг нефтийн хийн худалдаанаас дээд, доод урсгалын салбарын хамтын ажиллагаа руу хөгжүүлж, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, шинэ эрчим хүч, нөхөн сэргээх эрчим хүч зэрэг салбарууд дахь хатмын ажиллагааг өргөжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Вэнь Жябао мөн өдөр Брунейн Султан Хассаналтай уулзах үед хэлэхдээ, Хятадын тал Брунейн талтай томоохон асуудлуудаар зөвшилцөж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
Хассанал хэлэхдээ, Брунейн тал нэг Хятад улсын бодлогыг баттай хэрэгжүүлж, Хятадын талтай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын суурин дээр ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар хамтран ахиулж, хоёр талын харилцааг улам өндөр төвшинд хүргэж, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь өгөхөд бэлэн байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр орны удирдагч нар хоёр талын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |